Saturday, May 25, 2013

HTC one X ийн NETWORK SIGNAL эсвэл WIFI доголдлыг засах


Өнөөдөр HTC one X ийн сүлжээг янзлуулах гээд ТЭДИ төв орлоо. Сүлжээ нь ерөөсөө орохгүй байхаар нь унагаагаад ямар нэг юм нь шатсан юм уу эсвэл гагнаас нь салсан байх гэж бодлоо. ТЭДИ гийн 2 давхарын засварчинд үзүүлтэл програм хангамжийн гэмтэл биш байна задлаж байгаад янзлана 80.000₮ болно. Засуулбал үлдээж яваад маргааш ирээд ав гэж байна. Засварчинг ажиглаад байсан чинь амандаа орсон тоогоо хэлээд байх шиг санагдаад ямар ч байсан нээх сүртэй юм хийхгүй л юм шиг байна өөрөө оролдож үзье гээд гэрлүүгээ харьлаа.

Тохиргоондоо байж магадгүй гээд баахан гүүглдээд нэг нэгээр нь туршиж үзсэн чинь болсонгүй ээ. За тэгэхээр нь youtube ээс хайж байсан чинь HOWTO fix HTC One X wifi issues гээд гараад ирлээ. Тэгээд үзсэн чинь гэрнийхээ антенна нд нэг төмөр нь шүргэлцэхгүй байхаар нь нөгөө төмрийг нь жоохон өргөж өгөөд л асуудлыг шийдчихэж байна. HTC one X баттерей нь авагдаггүй зөвхөн СИМ ээ л гаднаас нь хийдэг болохоор гэр нь их эмзэг юм байна.