Wednesday, October 24, 2012

I have completed my RC car project :)


Ажлынхаа хажуугаар RC car аа хийх гэж арай л удчихлаа. Тэгэхдээ ямар ч байсан хийгээд дуусгачихсан. Bluetooth ээ хүлээгээд цаг бага зэрэг алдчихсан ч гэсэн Android код оо харин ч хурдан бичсэн. Bluetoothdistance measuring ээ  ebay ээс захиалаад авчихсан. Энэ хоёр жижиг модуль гурван 7 хоног болж ирсэн.




Bluetooth нь миний төсөөлж байснаас хамаагүй жижиг юм байна. Урьд нь утас холбож гагнаж үзээгүй болохоор гагнахад хэцүү санагдсан. Уул нь гагнах гэж байгаа зүйлээ хөдөлгөхгүй хавчаад барьчдаг хэрэгсэл нь байсан бол гагнаж байхад хөдлөөд байхгүй амар л юм байлээ.  Би энд яаж bluetooth ээ arduino тай яаж холбохыг тайлбарлалгүй орхилоо. Өөрийнхөө олсон веб сайтуудаа доор бичээд үлдээчихэе. 

Харин энэ distance measuring гээд зай хэмжигчийг уул нь машины урд байрлуулаад хана мөргөхгүйн тулд ашиглъя гэсэн чинь зайгаа нэг л буруу хэмжээд байна. Эвдэрхий ч юм уу сайн мэдэхгүй л байна би эсвэл буруу хийгээд байж магадгүй. Энийг ашиглалгүй үлдээчлээ.

За машин хийхэд хэрэг болсон зүйлүүд гэвэл:

1. Arduino
2. Bread Board
3. Bluetooth
4. L293D chip
5. Удирдлагатай эвдэрхий машин (2 мотор нь ажиллаж байх хэрэгтэй)
6. 1.2V, 2.2V нэг нэг ширхэг эсэргүүцэл
7. Android Smart phone
8. Standard-B plug usb (Arduino аа компьютертэйгээ холбож source code оо compile хийнэ )
9. Breadboard дээр хэрэглэхээр зориулалтын утас (wire)

Энэ хэд байхад RC car хийчихэж болно :) Одоо бас Android дээр нэмж сайжруулах юм их байна.



Хэрэг болох холбоосууд ->


No comments:

Post a Comment